1. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал· Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
· Ажил байдлын тодорхойлолт
· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
· “3 х 4”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь
· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь
· Шалгалтын үйлчилгээний төлбөр
3. Шалгалтын хуваарь
· Бүртгүүлсэн иргэд энэ сарын 23-ны өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхэлнэ.
· Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, энэ сарын 21-ний өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
· Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
4. Мэдээлэл лавлагаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож лавлагаа авч болно.
· Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба: холбогдох утас 315348
· Нийслэлийн Авто замын газар: холбогдох утас 325385
· Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар: холбогдох утас 320461
· Нийслэлийн Тээврийн газар: холбогдох утас 325067
· Нийслэлийн Агаарын чанарын алба: холбогдох утас 314876
· Нийслэлийн Өмчийн харилцааны газар: холбогдох утас 328137
· Нийслэлийн Худалдан авах ажиллагааныгазар: холбогдох утас 75757807
· Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар: 315613
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэн албан тушаалын сул орон тооны захиалгыг энд дарж татаж авна уу?



















































