
Өнөөдөр МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт 09.00 цагт боллоо. Уг нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар оролцож үг хэллээ. Тус сургуулийн захирлын албан тушаалд шинээр томилогдсон А.Галтбаяр мөн уг ёслолыг нээж үг хэлсэн юм. Шинэ хичээлийн жилдээ хөл тавьж буй оюутнуудад зориулж "Жонон", "А-Capella" хамтлаг ая дуугаа өргөлөө.
Энэ жил МУИС-ийн төлбөр дунджаар 16 хувиар нэмэгдсэн бөгөөд зарим хичээлийн байр, дотуур байранд засвар хийсэн байна.