
Азын дугаартай автомашинаас татвар авах болсон талаарх мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэлээр гараад байгаа. Харин азын дугаар зүүснийх нь төлөө татвар авна гэсэн ойлголт байхгүй гэдгийг албаны хүн хэллээ. Шинэ серийн хувьд ч ялгаагүй аж. Харин цаашид дугаарын стандартыг венийн конвенц буюу олон улсын стандартын дагуу өөрчлөх ажил судалгааны шатандаа явж байгаа юм байна. Тиймээс ижил тоотой буюу азын дугаарыг шинэ стандарт хэрэгжиж эхлэхээр дуудлага худалдаагаар оруулдаг болж магадгүй аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)