Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулдаг "Miss Mongolia" тэмцээний "Мисс Бикини" төрлийн шалгаруулалт өнөөдөр болох гэж байна.Энэ тэмцээний эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 27-нд болж 23 сайхан бүсгүй тодорсон юм.
Уг шалгаруулалт шоу хэлбэрээр болох бөгөөд өнөөдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 19:00 цагаас үзэгчдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болжээ.



















































