
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж буй. Харин тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн ажилтнууд 302 зөрчил илрүүлж, 29.3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Энэ хууль иргэдийг дам тамхидалтаас сэргийлэх, эрүүл мэндийг нь хамгаалах зорилготой бөгөөд нийтийн үйлчилгээний газруудад тамхидалт үгүй болсон гэж цагдаагийн газраас мэдэгдэж байна. Мөн гар дээрээс жижиглэнгээр худалдаалдаг цэгүүдийг хянаж, илрүүлж байгаа аж. Иргэд ч цаашдаа тамхины хяналтын тухай хуульд хяналт тавин, өөрсдөө цагдаагийн газарт мэдээлэл өгч болох юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)