
Хуралд төслийн удирдагч, тэргүүлэх ажилтнууд болон БОНХЯ, БХБЯ, Усны үндэсний хорооны төлөөлөгчид оролцов. Хурлаар 2006 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байгаа төслийн үр дүнг хэлэлцээд “МОМО-3” төслийг эхлүүлэхээр тохиролцжээ. “МОМО-2” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон сумын цэцэрлэгийн жижиг оврын цэвэрлэх байгууламж суурилуулж одоогоор амжилттай туршиж байна.
Мөн Дархан хотын 7 дугаар багийн 12 өрхөд ариун цэврийн байгууламж барьж, Дархан хотын Технологийн сургууль дээр бохир ус цэвэрлэх болон мод ургуулах туршилт хийж байгаа юм. “МОМО-3” төслийн хүрээнд хийгдэх ажлууд ч хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэнэ хэмээн БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.