
Цагдаагийн албаны тухай хууль шинээр батлагдсан болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлтэй холбогдуулан БНТУ-ын Ерөнхий Сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ болон БНТУ-ын Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд цагдаагийн удирдах албан тушаалтнуудын дунд “Стратегийн удирдлага, төлөвлөлт” сэдэвт сургалтыг өнөөдрөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт явагдснаар Цагдаагийн төв бахйгууллага болон түүний харъяа нэгжүүдэд үйл ажиллагааны Стратеги бодлогоо зөв тодорхойлох түүнийг хэрэгжилтийг хангах, гадаадын улс орнуудын цагдаагийн байгууллагуудын туршлагыг судлах, өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр ашиглах чухал ач холбогдолтой болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/