Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болдбаатар: Таксины үнийг нэмээд аятайхан үйлчилгээ явуулъя гэсэн чинь иргэд урдаас салаавч өглөө

2013-9-03
0
ЖИРГЭХ
Хэдхэн хоногийн өмнө таксины үнийг нэмнэ гэж хэлэн иргэдийг сандаргаад авсан О.Магнай дарга өчигдөрхөн  бууж өгч "нэмэхээ болилоо" гэж хэлсэн. Түүний энэ байр суурийн зөрүүтэй мэдэгдэл нь эдийн засгийн үндэслэлгүйгээр таксины үнийг нэмэх гэж байсан байна гэсэн хардлагыг иргэдийн дунд үүсгээд байгаа юм. Энэ асуудлаар "Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ны тэргүүн Х.Болдбаатартай  ярилцлаа.
boldbaatar_TUEKH_middleХэдхэн хоногийн өмнө таксины үнийг нэмнэ гэж хэлэн иргэдийг сандаргаад авсан О.Магнай дарга өчигдөрхөн бууж өгч "нэмэхээ болилоо" гэж мэдэгдсэн. Түүний энэ байр суурийн зөрүүтэй мэдэгдэл нь эдийн засгийн үндэслэлгүйгээр таксины үнийг нэмэх гэж байсан байна гэсэн хардлагыг иргэдийн дунд үүсгээд байгаа юм. Энэ асуудлаар "Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ны тэргүүн Х.Болдбаатартай  ярилцлаа.

-    Хэдхэн хоногийн өмнө таксины үнийг нэмнэ гэж байсан. Гэтэл өчигдөр нэмэхээ болилоо гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ. О.Магнай дарга энэ мэдэгдлээрээ таксины үнийг ямар ч үндэслэлгүй, судалгаагүй нэмэх гэж байсан байна гэсэн хардлагыг төрүүлээд байна. Та нар таксины үнийг нэмэх шаардлагатай гэсэн мэдэгдэл гаргахаасаа өмнө судалгаа хийсэн үү?


-    Угаасаа таксины компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Бид хувиараа бизнес эрхэлдэг ч төр засгаа хүндэтгээд өөрсдөө ийм ажил санаачилсан. Сүүлийн 20-30 жилд таксины үнийг төр барьж байсан. Төр оролцсон үнэ бүхэн унаж, дамдуурдаг жишээ дэлхийн бусад улс орнуудад бий. Тиймээс бид Нийслийн тээврийн газар болон ШӨХТГ-т "таксины үнийг хянаж, өгөөч" гэсэн саналыг тавьсан. Тэр нь эхний километрт 1500 төгрөг, хоёрдахь километрт 1000 төгрөг болгож өгөөч гэсэн санал юм. Тэгээд бид энэ ажлынхаа хүрээнд харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Нийтийн тээвэр болон ШӨХТГ-аас судалгаа хийж үзсэн. Бид үндэслэлтэйгээр үнийн саналаа тавьсан. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд маань ганцхан зүйлийн ойлголттой байгаад байна. Бензиний үнэ л таксины үнийг тодорхойлно гэж. Ганц бензин хэрэглэдэг юм шиг ойлголттой байдаг.  Улаанбаатар хот өнөөдөр сая хүн амтай метрополист хот болсон. Такси байх ёстой юу гэвэл байх ёстой. 1000 хүнд 5-10 такси байх ёстой. Тэгэхээр сая хүн амтай хотод дор хаяж 10 мянган такси үйлчлэх ёстой юм. Гэтэл бид өнөөдөр 800-700 таксины асуудлыг яриад сууж байна шүү дээ. Таксины одоогийн үнийг бид таван жил барьсан. Нийтийн тээврийн газар болон таксины холбооноос үнийг нэмэх, бууруулдаггүй. Хоорондоо зөвшилцөөд явдаг. Ийм л учраас бид О.Магнай даргад хандсан юм. О.Магнай дарга ч хүлээж авсан. Боломжтой юм байна гэж үзсэн. Бид дэлхийн хорь гаруй орны таксины үнийг ШӨХТГ-т танилцуулсан. Хятад, Солонгос, Герман, Орост ийм байна гэдгийг нь хэлсэн. Үүнд суурь үнэ, км-ийн үнэ, хүлээлгийн үнийг нь багтаасан. Мөн тусгай такси, энгийн, шугамын такси гэж ангилсан. Жишээ нь миний бие хорин тусгай үйлчилгээтэй такси гаргаад үйлчилгээнд явуулах гэж оролдоод 170 сая төгрөгөөрөө шатсан тохиолдол бий. 

-    Монголчууд дэлхийн хэмжээний үйлчилгээг хүлээж авч чадахгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-    Тийм. Миний зохион байгуулж үйлчилгээнд гаргасан тусгай үйлчилгээтэй такси дотроо сонинтой, чихэртэй, ундаатай, цагаан бээлийтэй, малгайтай, костьюмтай, хөлөө жийгээд суух боломжтой байсан. Энэ үйлчилгээ хэсэг хүмүүст таалагдсан. Харин зарим хүмүүст таалагдаагүй. Өнөөдрийн таксины үний асуудлыг ихэнхи сурвалжлагч, сэтгүүлч нар буруу талаас нь харж, ярьж байна. Дараа дараагийн жилүүдэд Улаанбаатарыг сайхан такситай болгочих юмсан гэж зүтгэж явсан. Тэгээд яахав О.Магнай дарга мэдэгдэл хийж ард түмнээсээ уучлал гуйсан байна лээ.

-  Таксины үнийг нэмнэ гэж мэдэгдчихээд ийм амархан бууж өгч байгаа нь та бүгдийг эдийн засгийн судалгаа үндэслэлгүй юм ярьж иргэдээс мөнгө авах гэж байсан байна гэсэн ойлголтыг төрүүлж байна?

-    Бид үнийг эцэслэн тогтоогоогүй. Ийм боломжтой гэсэн зүйлийг л хэлсэн. Ер нь бол "Бидний хэлсэн үнээр явж болох юм байна.  Энэ бол сүйд болох үнэ биш юм байна" гэдгийг л О.Магнай дарга хэлсэн нь буруу болоод байна шүү дээ. Энэ бол зах зээлийн жам шүү дээ. Өнөөдөр 1500 төгрөг болгоход иргэд суухгүй бол бид алдаатай зүйл хийсэн байна гэж ойлгож болно. Хүн суугаад байвал такси үйлчилгээ улам илүү хөгжинө. "Анод" банк дампуурахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн компани бол “Сити такси” байсан. “Голомт” банкид хүндрэлтэй байгаа зээл бол "Улаанбаатар транс спорт" таксины зээл байна. Өнөөдөр такси үйлчилгээ явуулах гэж байгаа хүн 35 сая төгрөгөөрөө үнэтэй машин авчраад, жаахан хэдэн төгрөгөөр өөрсдийгөө даатгаад, хөдөөнөөс хоёр гуравхан жил машин жолоодсон хүнд таксигаа өгч байгаа. Ийм ашиггүй ажил хийхийн оронд 35 сая төгрөгөө банкинд хадгалбал сардаа 450 мянган төгрөгийг ямар ч зовлонгүй аваад байна. Харин бид гараа хумхиад суухын оронд Улаанбаатар хотын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад хотыг өнгө үзэмжтэй байлгаж, хөдөлмөрчдөд үйлчлэх зорилгоор такси гаргачихаад  сардаа 450 мянган төгрөгийг аваад сууж байгаа байхгүй юу.

-   Одоо такси км дутамд 700 төгрөгөөр явж байгаа. Энэ хэр бодит үнэ юм. Такси компаниуд өнөөдөр хэр алдагдалтай ажиллаж байгаа юм бэ?

-    Алдагдалтай ажиллаж байгаа. Такси компаниудад тавигддаг стандарт гэж байдаг. Дор хаяж 10 жилийн настай, зөв талдаа рүльтэй, гучин машинтай, нэг инженертэй, диспитчер, захирал, засварчин байх ёстой гэх мэтээр янз бүрийн шалгууруудыг тавьж өгдөг. Энэ бүгдийг чинь таксинаас олсон орлогоороо компани нөхөх ёстой. Үүнийгээ л нөхөж чадахгүй байгаа юм. Уг нь хуримтлал үүсгээд дараагийн таксигаа аваад парк шинэчлэл хийгээд явж байх ёстой. Үүнийг хийж чадахгүй байгаа. Тэгэхэээр 10 мянган байх ёстой такси чинь өнөөдөр 700-800 болчихоод байгаа юм. Ирэх жил 70 такситай ч болж мэднэ. Хоёрдугаарт би нэг чухал асуудлыг яръя. Монгол улсын иргэн үндсэн хуулиараа амьд явах ёстой. Иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах нөхцлийг хангахын тулд стандартад нийцсэн такси байх ёстой юм. Хувийн машинаараа халтуур хийдэг асуудал хөгжилтэй оронд байхгүй. За яахав хүн ам нь илүүдсэн Энэтхэг, Индонез гэх мэт оронд хямдхан такси байдаг. Гэхдээ та өөрөө тийм хямдхан үнэ цэнэгүй хүн үү?. Би бол өөрийгөө нилээн үнэтэй капитал гэж боддог. Би өнөөдөр хууль бус, хэн нэгэн хүний амины машинд сууж яваад нас барлаа гэж бодъё. Хэн хариуцлага хүлээх юм. Харин такси компанийн машинаар үйлчүүлж байгаад нас барлаа гэхэд муу сайн ч тэр такси компани чинь зорчигчийн амь насны даатгалтай, машины даатгалтай, жолооч нь сургалтад хамрагдсан байдаг юм. Тээврийн хэрэгслийн дугаар нь бүртгэлтэй байдаг. Хүмүүс 100-200 төгрөгийн хямдханыг нь хараад хувийн машинд суудаг. Тийм хямдхан амьтай хүн биш биз дээ. Нийтийн тээвэр нь дампуурсан улсад хувийн машин ихэсдэг жамтай. Бид үнээ нэмж Улаанбаатар хотдоо өнгө үзэмжтэй, хариуцлагатай таксигаар үйлчлэх гэсэн юм. Ингэснээр хотын нийтийн тээвэр цэгцтэй харагдана. Сөүл, Токио бүгд нэг стандарттай таксигаа үйлчилдэг. Энэ бол тансаг хэрэглээ. Би оюутан, тэтгэвэрийн эмээ, өвөөг суу гэж хэлээгүй. Яахав өнөөдөр таксины үнэ 1500 төгрөг болохгүй байж болно. Үр дүнгий нь нэг жилийн дараа бид таксигүй болж л хүртэнэ. Түүнээс урьдчилсан сэргийлж 2-3 жилийн өмнөхийг харж ажлаа хийе гэсэн. Тэгсэн бүтсэнгүй. Гэхдээ бид энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Хойшоо суухгүй.

-    Яарч сандарсан иргэд стандартад нийцсэн такси баръя гэхээр олдоггүй шүү дээ. Эхлээд та нар таксиныхаа тоог нэмэх ёстой юм биш үү?


-    Бид их гоё зүйл бодож байлаа. Бид таксинуудыг тасалбартай болгоё гэж бодсон. Тэгээд тасалбаруудыг нь цуглууж байгаад "Хас лото" шиг сугалаат урамшуулал явуулаад таксинд суудаг хүмүүсээ урамшуулъя гэж бодож байсан юм. Цаашлаад таксины  өнгө үзэмж сайжраад гоё болоод ирэхээр жолооч нар ч хариуцлагатай болоод ирнэ. Хямдхан юм хямдхан л байдаг. Таксигаа нэмье гээд шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэхэд ард түмэн татгалзаад  унагачихлаа. Хэдэн жилийн дараа такси бүр олдохгүй. Төрөөс такси ав гэж хэзээ ч мөнгө өгөхгүй. Одоо такси оруулж ирэхэд эдийн засгийн боломж нь хэцүү болсон байна.

-    Дэлхийн бусад улс оронд таксины үнэ ямар байдаг юм?

-    Хамгийн хямдхан нь Монгол.

-    Та нар бензин нэмэхээр үнээ нэмдэг. Эргээд бензиний үнэ буурахаар үнээ буулгадаггүй шүү дээ. Энэ удаад бусад бараа таваарын үнэ нэмэгдлээ гэж таксины үнээ нэмэх гэсэн юм уу? 

-    Үгүй. Такси бол цахилгаан, талх, усны үнэ шиг амьжиргаанд нөлөөлөхгүй. Мөнгө чинь илүү гарсан учраас таксинд сууж байгаа биздээ.

-    Хувийн таксинд явж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийн эрх ашгийг боогдуулах гэлээ гэж  иргэд эсэргүүцэж байсан. Энэ асуудлыг яаж зохицуулах байсан бэ?

-    Та 10 жил дотор үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан машинтай бол такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд дээр очиж бүртгүүлээд тодорхой хэмжээний төлбөр төлөөд ажилтай болох боломжтой гэсэн санааг бид гаргасан. Бид бүртгэлийн системээ сайжруулж авах гээд байгаа юм. Чи нэг машинд суугаад утсаа хаяад буувал яах юм. Хальт дугаарыг нь хараад авах юм бол тэр компанийн машин байна гээд бүртгэлээрээ гараад ирнэ шүү дээ. Харин хувийн унаанд орхиод явахад эргэж олдохгүй.  Бид хувийн унаатай хүнд эрхийг өгсөн шүү дээ. Хамгийн гол нь хувийн такситай хүмүүсийг бүртгэлжүүлээд, улсад татвар төлдөг болгох хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хотод таван мянган такси өдөрт 175 сая төгрөгийн орлого олдог. 200 орчим сая төгрөг өдөр тутамд таксинд эргэлдэж байдаг. Үүний 10 хувийг бид татварт өгдөг.  Зөв үйлчилгээг явуулаад ирвэл улсад орох мөнгө нь ч их болно. Үйлчилгээ стандартыг нь сайжруулаад өнгө үзэмжтэй болгоод явуулъя гэж зөвшилцсөн. Зөвшилцөөд ийм үнээр явъя гэсэн. Харин ард түмэн салаавч үзүүлсэн. Би төрөөс мөнгө гуйгаагүй. Харин хэрэглэгч хохирохгүй, сайхан үйлчилгээг хүргэх гэсэн юм. Тиймээс үнэ өгөөч л гэсэн.

-    Үнэ нэмэхээс өөр арга байсангүй юу?

-    Өөр яахав дээ. Улсаас мөнгө гуйлтай нь биш. Өнөөдөр цахилгаан дулааны үнэ нэмэгдэж байна. Ингэснээр машинаа тавьдаг грашийн үнэ нэмэгдэнэ шүү дээ. Дулаан граш хоногт 7500 төгрөгийн үнэтэй болчихсон. Нэг машин угаахад 15000 төгрөг болчихсон шүү дээ. Тэгэхээр үнэ нэмэхгүй бол нөгөө бохир заваан такси хэвээрээ л байна гэсэн үг. Мөнгө гарч, орж байж такси цэвэрхэн байна.

-    Такси үйлчилгээ явуулдаг хүний хувьд нийслэлийн замын талаар ямар бодолтой явдаг вэ?


-    Би Шинэчлэлийн Засгийн газар болон Э.Бат-Үүл даргад өдөр бүр баярладаг. Асар богино хугацаанд маш их зүйл хийж болдог юм байна гэдгийг харуулж чадлаа. МАН-ынхан миний эх орон, мний нийслэл хотод хойд эцэг шиг хандаж байсан юм байна. Яагаад ард түмнийхээ төлөө ингэж үйлчилж болдоггүй байсан юм. Америк элчингийн хойд талын гүүрийг өмнөх жил найман сар барьсан. Энэ жил АН төрд гараад хоёр сарын дотор барьсан. Юмыг хийж болдог л юм байна шүү дээ. Одоо л зам шиг замтай болж байна. Өмнөх дарга нар нь өөрсдөө л баяжиж байсан болохоос биш ард түмний төлөө ингэж ажиллаж чаддаггүй байсан юм. Ядаж л О.Магнай дарга шиг ингэж зоригтой хэлж чаддаггүй л байсан байхгүй юу. Харин ч О.Магнай дарга таксины үнийг нэмэх асуудлаар зоригтой дуугарсан.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • asics running shoes in singapore (121.41.72.169)
    asics shoes singapore outlets asics running shoes in singapore httpasicssg.underthesunstudios.net
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.92.16)
    мөнгө нь илүү гараад таксинд суудаг хүн байхгүй л байх... тэгээд ч соёлтой үйлчилгээний эхний шат нь таксины тохижилт биш жолооч нарын зан харилцаа гэж бодож байна.
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Zochin (203.91.112.238)
    Мөнгө нь илүү гарсан хүн таксинд суудаг байхдаа яахав дээ хуцдаг халтар вэ
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (103.11.195.164)
    Bainga l ashigtai ajillaj baigaa shuu dee. Erguuteed baival Magnai taichin niiluuleed holbood taxi nii ariin honhortoo orood ta 2 naadahaa yari
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.180.218.27)
    чи эрсдэлээ тооцож бизнесээ хийгээч. мөнгөний төлөө ажил хийж байж ард иргэдийн төлөө, хотын төлөө амьдарч байгаам шиг юм яриад элэг аваад хаячих юм. үгэнд нь итгэдэг нөхдүүд байдаг л байх да зайлуул
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (93.50.159.207)
    Ард түмэний амьдрал нэг их сайжраагүй байхад таксины үнэ нэмэх нь буруу,дэлхийн улс орнуудтай харьцуулж яадагын Монгол цөөн хүн амтай дэлхийн бусад орнуудаас өөр онцлогтой
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • gana (49.0.147.173)
    Zugeer l neg joloochiin bolovsroltoi nuher holboo molboo udirdah yumaa. Unee nemeh bish zuv managementeer hugjuulne sh dee. Hudeenees irsen hotiin soyolgui nuhduud taxi tureeselj bn sh dee. Boldbaataraa chi naadhaa 10 jil yarilaa sh dee. Kkk yu geh ve dee
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Уул нь үнэн юм их ярьж, харин нийслэлчүүдийг нь нийтэд нь бүдүүлгээр нь дуудаж болохгүй л дээ. Хэрвээ солонгос шиг зөвхөн таксигаар үйлчилдэг бол аюулгүй, найдвартай тээвэр байхын хажуугаар, энэ олон халтуурчид замын бөглөө болохгүй, дүрэм зөрчихгүй, ер нь шахагдана л гэсэн үг.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • боль доо (122.254.127.34)
    Таксиныхан боль доо,100 км-т хэдэн л зарцуулахав,мань мэтээсээ хэдийг авахав,та нар болон компанид хэд орохов,нүдэн дээр ил байна ш дээ... Хүмүүс тоо бодож чадна ш дээ,айн?
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • enhee (202.179.20.196)
    chi yasan olon ugtei banid ve ard tumen salaavch ogloo ch geh shig bolovson taksi gej martaj buusan ymig mini taksini jolooch butsaaj ogohuu kofe hij ogohuu teneg malaa
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (202.131.233.59)
    Ашгийг үнэ нэмэж биш сайн менежмент хийж олдог юм даа.Заавал үнэ нэмж байж машинаа тсэвэрлэх гээд байгаа юм уу? Хуучин цагт тээвэрт явдаг байсан жолооч нар улсын гэсэн хөрөнгө (машин) эзэмшицгээдэг байсан арчлаад яваад байдаг байсан. Өөрийнхөө унаж байгаа унааг цэвэрлээд тэрнийхээ хөлсийг ард түмнээс авах гээд байгаа юм уу? солиотой юм ярих юм даа.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.29.26)
    МАГНАЙГИЙН ЗӨВ ЮМ БАЙГАА ЮМ ДАА. ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛООД ШААРДЛАГА СТАНДАРТЫГ НЬ САЙН МӨРДҮҮЛСЭН БОЛ ХАЛТАР, БАТАЛГААГҮЙ ХАЛТУУРЧИД БАЙХГҮЙ ТҮГЖРЭЭ БАГАСАЖ, ХӨДӨӨНИЙ МАЛАА ҮХҮҮЛСЭН МУУ СОЛОНГОС МАШИН УНАСАН НӨХДҮҮД БАРИЛГА БАРИХ БАЙСАН ЮМ. ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААГҮЙ НААД ЗАХЫН СОЁЛГҮЙ ХҮМҮҮС УБ-Р ДҮҮРЛЭЭ ДЭЭ. БОЛОВСРОЛ МУУТАЙ СЭТГҮҮЛЧИД НЬ Ч ГЭСЭН. ХӨГЖЛИЙГ МӨН ИХ ГАЦААНА ДАА.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.114.86)
    zarim talaar vneng heljee, MGL hvmvvs /odoo tsagt amidarch bgaa/ 50.60 jiliin daraa l onoogiin delhiin soyoliin tvwshind hvrne. Zvgeer l jishee sonsdog hogjim ochdog zah amidarch bgaa orchin, negnee hvndleh baidal, daraalald ocherloh g.m asar olon zvil deer haraarai. Odoohondoo accenttei nohdvvd mikroniihoo ah nartai muudaltschihgvihen shig yawj baiwal baraw.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (202.70.42.102)
    Мөөн мөн Эбигийн авгай дүү нь
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Ene chini elbegdorjiin ehneriin duu geed bailuu yu bilee anduuraad bnuu
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 32 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    6 цаг 59 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 29 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    7 цаг 46 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    7 цаг 48 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    7 цаг 54 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    8 цаг 11 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    8 цаг 54 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    9 цаг 0 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    9 цаг 36 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    9 цаг 59 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    10 цаг 43 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 0 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    12 цаг 14 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    12 цаг 43 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 47 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    13 цаг 2 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 12 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 25 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    13 цаг 49 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК