
МН мэдээллийн төвд 12.00 цагт Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орон нутагт үйл ажиллагаа явуулахад Засаг дарга нарын хууль бус үйлдэл хүндрэл учруулж үүний улмаас хүний амь нас хохирсон асуудлаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос мэдээлэл хийнэ.
12.30 цагт ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Богд уулын унанги модыг Батлан хамгаалах яамнаас цэвэрлэх ажил өнөөдөр эхэлж байна.
Өнөөдөр 15.00 цагт Дүрслэх урлагийн музейн байранд динозаврын баримлыг хэрхэн хийх талаар АНУ-ын мэргэжилтэн сургалт хийж, үнэмлэхийг Ц.Оюунгэрэл сайд гардуулна.