Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд өнөөдөр эхэлнэ. Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны 1дүгээр сард ОУСЭХА-ын lll ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, СЭХ-ний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, IRENA гийн Газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол улсын СЭХ-ийн хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм.
Түүнчлэн энэ хэлэлцүүлгийн дараа буюу энэ сарын 5-нд “Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум мөн л “Туушин” зочид буудалд болно. Манай улсад СЭХ-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэмтэдтэй хийх энэ форумд Үндэсний СЭХ-ийн цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөөг мөн тулгарч буй бэрхшээлийг хамтран ярилцах юм. Уг арга хэмжээг СЭХҮТ, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд жил болгон зохион байгуулж байхаар төлөвлөөд байна. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумд өмнөх өдрүүдэд хэлэлцүүлгээр яригдсан зүйлүүдийг монголын байгууллагуудтай ярилцлага хийж санал солилцохоор төлөвлөөд байна.



















































