"Залуу эмэгтэйчүүд монголын
ирээдүй" ТББ-аас санаачилж буй хандивын арга хэмжээнд сайхан сэтгэлт
монголчууд та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Ж.Сарантуяа нь гурван
настай хүү Энхдөлгөөний хамтаар амьдардаг бөгөөд түүний хүү давсагны
хорт хавдраар өвчлөөд багагүй хугацааг өнгөрөөж байгаа юм. Монголд
түүний өвчнийг хоргүй гэж оншилсон ч 4 сарын дараагаар Швейцарт дахин
шинжилгээ өгөхөд хорт хавдар гэдэг нь тогтоогджээ. Хэрвээ хугацаа
алдаагүй байсан бол хүүгийн амьдрах хоног бага ч гэсэн уртсах байсан
гэдгийг тэрээр хэлж байгаа юм. Хүү саяхан давсгаа авхуулсан бөгөөд одоо
энэхүү хорт хавдраараа өтгөн шингэнээ ялгаруулдаг болсон гэнэ. Хүүгийн
аав тэднийг 2011 онд хаяад явсан гэдгийг Сарантуяа хэлж байлаа. Тэрээр
хүүгээ харахаас өөр ажил хийх боломжгүй болсон болохоор хөлслөн
амьдардаг нийтийн байрныхаа мөнгийг түүнчлэн хүүгийн эм тариаг нь авч
чадахгүй байгаа тухайгаа хэлж байсан юм. Хүүгийн хорт хавдрыг монголд
эдгэрэх боломжгүй гэж оношлосон юм байна. Тийм учраас Сарантуяа
хүүгийнхээ хоногийг хүлээж байна ядаж төрсөн нутагтаа очих юмсан гэдгийг
хэлж байлаа. Гэсэн хэдий ч Сарантуяа энэ сарын 7-нд Монголд ирэх Америк
эмч нарт хүүгээ үзүүлнэ гэдгээ хэлж байлаа. Тэрээр Дорнод аймгийн иргэн
бөгөөд тус аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таван
удаа Болорчулуунд гурван удаа хандсан ч түүнийг асуудлыг авч
хэлэлцээгүй байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзах гээд
бараагүй талаар хэлж байсан юм. Бид бүгд л үр хүүхэдтэй Энхдөлгөөн хүү ч
тэднээс минь өөрцгүй. Сайхан сэтгэлт монголчууд та бүхнийг Сарантуяа
болон түүний хүүд хандивын гараа сунгахыг уриалж байна.

Хандивын данс : Хаан банк 5405595504 холбогдох утас: 88061912, 89968648

Хандивын данс : Хаан банк 5405595504 холбогдох утас: 88061912, 89968648
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)