Төрийн өмчийн хорооноос Налайхын дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл хангах их засварын ажлыг шалгасан байна. Одоогийн байдлаар тус компанийн өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, төлөвлөгөө болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 92.7%-тай байгаа аж. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын хувьд зуух №3-ын экран хоолой солих 100 хувь, конторын ариун цэврийн өрөөний их засвар бүрэн дууссан байна.


















































