
Гудамж төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгон засч сайжруулаад байгаа Бөхийн өргөөний уулзварыг маргааш 11.40 цагт бүрэн ашиглалтанд оруулахаар болжээ. Уг нь тус уулзварыг өнгөрөгч сарын 26-нд нээх байсан ч зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Төгс Үржих Зам” ХХК-ийн ажлын хариуцлага алдсанаар хойшлоод байсан. Тэд уулзварын зорчих хэсгийн өндөржилтөд алдаа гарган, зарим тэмдэг тэмдэглэгээг чанаргүй гүйцэтгэж, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлууд гаргасан юм. Энэ байдлыг холбогдох хүмүүс нь шалгаж гүйцэтгэгч компаниудад хугацаатай үүрэг өгснөөр ийнхүү бүрэн ашиглалтанд оруулж байгаа аж.
Түүнчлэн тус уулзвараас гадна нөгөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр 11.40 цагаас III, IV хорооллын эцсийн уулзвар нээлтээ хийхээр болсон байна.