
Өнгөрсөн онд батлагдсан НИТХ-ын тогтоолоор Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг хонгилийн системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ төсөл арга хэмжээнээс үлдсэн 324,3 сая төгрөгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарийн нөөц бэлтгэх ажилд зарцуулах юм.
Үүнд: БЗД-ийн 16-р хорооллын УС-15 ЦТП-ийн бойлерийн халаах гадаргууг нэмэгдүүлэх,ЧД-ийн 23-р сургуулийн дулааны шугамын холболтыг өөрчилж 4а магистральд шилжүүлэх, СХД-ийн Жаргалант тосгоны Захирагчийн алба, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, багш, ажилчдын байруудыг дулааны шугамыг сольж шинэчлэх зэрэг 6 ажлыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг тэргүүлэгчид хэлэлцээд хөрөнгө зарцуулахыг санал нэгтэйгээр баталж тогтоол гаргасан байна.