
Анх 2005 онд Голланд улсад “Өөрчлөгдөж буй нийгэмд тэргүүлэх албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдвээр энэ чуулга уулзалт анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн хувьд анх удаа Азийн бүс нутагт зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд идэвхтэй, тогтмол оролцож, ардчилал, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2011 оны чуулга уулзалтаас Монгол Улсад энэ удаагийн чуулганыг зохион байгуулах эрхийг өгсөн билээ. Уг чуулганыг зохион байгуулснаар манай улсын Төрийн албаны зөвлөл бусад орнуудын төлөөлөгчидтэй төрийн албаны тогтолцооны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, тулгарч буй бэрхшээл, сургамж, ололт амжилтынхаа талаар санал бодол, туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай боломжийг олгож байгаа аж.