ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болно. Өдөрлөгөөр барилгын
цахилгаанчин, засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, бетон
арматурчин зэрэг найман мэргэжлээр төгссөн хүмүүжигчид мэргэжлийн
зэргийн үнэмлэхээ гардаж авна. Түүнчлэн төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудад зуучлан ажлын байраар хангах, хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан зүйлээ тайлагнах юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн энэ оны эхний гурван сарын байдлаар Хорих 421, 441 дүгээр ангиас 100 хүмүүжигчийг суралцуулж үйлдвэрлэлийн дадлагад шилжүүлжээ. Харин хоёрдугаар ээлжинд Хорих 401. 403, 423, 461 дүгээр ангиас ирсэн мөн тооны хүмүүжигч өнгөрсөн тавдугаар сараас эхлэн онол, дадлага хослуулан суралцжээ.
24tsag.mn /24tsag.mn/



















































