
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахлах бөгөөд томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн шалгалтын дүнг энэ сарын 30-ны өдрийн дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)