"Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөр"-т энэ жил 25 багш хамрагдаж БНСУ-д хоёр сарын турш ажиллахын зэрэгцээ туршлага судалсан билээ. Энэ жилийн хувьд орон нутгийн 14 багш тус солилцооны хөтөлбөрт хамрагдсан гэдгээрээ онцлог юм. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан багш нар өнөөдөр сурсан мэдсэнээ тайлагнахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр 10.00 цагт Багшийн хөгжлийн ордны 605 тоотод болно.


















































