
Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд Японы эмч нар зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Тэд энэ үзлэгээ энэ сарын 23-наас эхлэх бөгөөд зүрхний цооролттой болон яаралтай эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.
Энэ үйл ажиллагаа анх 2001 онд Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний баг манайд ирж ажилласнаар эхэлсэн аж.