МАН-ын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайг хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргалаа. Тэрээр уг өргөдөлдөө ШӨХТГ-ын дарга О.Магнайг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүсчээ. Т.Сайнжаргал тус өргөдлөө дөнгөж сая Төрийн албаны зөвлөлд гардуулсан юм. Тус өргөдөлийг МАН-ын гишүүн бус иргэн хүнийхээ хувиас өгч байгаа гэдгээ тэрээр илэрхийллээ. Мөн ШӨХТГ-ын албан ёсны вэб сайтад МАН-ын нэр төрд халдсан мэдээ мэдээлэл их гардаг. Цаашлаад О.Магнайгийн хийсэн ажил гэж байхгүй. Харин ч О.Магнай ард иргэдийг хямраасан шийдвэр тогтоолыг их гаргадаг гэж тэрээр ярьлаа.




















































Сэтгэгдэл (8)