
Өнөөдөр Үйдвэр Хөдөө аж ахуйн яамнаас улсын хэмжээнд хадлан тэжээлийн бэлтгэл ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ
жил урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 45,0 сая мал өвөлжих төлөвтэй байгаа байгаа юм. Үүний дагуу
шаардлагатай, бэлтэгвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тооцож үзвэл хадлан
1,4 сая тн, хүчит болон үйлдвэрийн тэжээл 75,0 мянган тн, гар тэжээл
150,0 тн хэрэгцээтэй байгаа юм. Одоогийн
байдлаар байгалийн хадлангийн 15,2
хувь буюу 225,4 мянган тн байгалийн хадланг бэлтгээд байгаа гэнэ. Байгалийн хадлан тэжээл бэлтгэх ажилд өнгөрсөн 8 дугаар сард нийт нутгаар орсон бороо ихээхэн саад учируулсан гэдгийг ч албаныхан хэлж байлаа.
Түүнчлэн Засгийн газраас аймаг, сумдын хэмжээнд өвс тэжээлийн
аюулгүйн нөөцийг нийт малын 30 хувьд өдөрт 1 кг өвсөөр тооцож бүс
харгалзахгүйгээр заавал бэлтгэж нөөцлөх даалгаварыг орон нутгийн удирдлагуудад өгөөд байгаа. Аймгуудын
хэмжээнд нийт 14,4 мянган тн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх
ёстойгоос одоо 20,5 хувь буюу 2956 тн өвсийн бэлтгээд байгаа гэнэ. Өвс, тэжээл бэлтгэл Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-уул, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг аймгуудад 45,7-16,9 хувьтай сайн явагдаж байгаа бол Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад, 1,1-8,9 хувьтай муу явагдаж байна.