
Тухайлбал, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол 22 дугаар байрны хойно хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дөрөвдүгээр Цахилгаан станцын зүүн урд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад байшингийн салхивч, агааржуулалт, хөөсөнцөрийн үйлдвэрийн 10х10 метрийн хэмжээтэй сендвичэн агуулахад бараа материал, мөн залгаа байрлах чингэлэгт бараа материал тус тус шатаж байсныг 16 тонн ус зарцуулан унтрааж, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулд өртөхөөс аварч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/