
Тэгвэл тэрээр “Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компани болох Канад болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогджээ.
“Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга Кэй Пристли “Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөөс Б.Болдыг хүлээж авч байгаадаа таатай байна. “Саусгоби” компанийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйл ажиллагаагаа улам сайжруулахад түүний туршлага, ур чадвар үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэжээ.
Б.Болд нь өмнө АНУ-ын JP Morgan банк болоод Мобиkомын толгой компани болох “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд түүнийг Ерөнхий сайд С.Батболд дуудаж Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын даргаар томилсон юм. Тэгээд хөрөнгийн биржийг шинэчлэх бодлогоо хариуцуулж байсан билээ. Харин Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа түүнийг ажлаа хийж чадахгүй байна гэдэг үндэслэлээр чөлөөлж байсан удаатай.
Сэтгэгдэл (2)