Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажил явуулж байна.Шалгалтад Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим сум, тусгай хамгаалалттай газрыг хамруулж, хууль бусаар зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан 17 иргэнд холбогдох хуулийн дагуу 2.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, долоон ангийн бууг хураан, зөрчил арилгуулахаар Засаг дарга нарт албан шаардлага хүргүүлжээ.


















































