ЭМШУИС-ийн харъяа Эрүүл мэндийн технологийн сургууль /хуучнаар
Сувилагчийн сургууль/-д Япончууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон
тархины харвалттай хүмүүсийн хөдөлгөөн заслын эмчилгээнд хэрэглэгдэх
техник, тоног төхөөрөмжийг бэлэглэхээр болжээ. Учир нь тус сургууль Японы Гунма их сургуультай хамтран Хөдөлгөөн засалч нарыг монголд анх удаа бэлтгэж эхэлсэн юм. Тэдгээр хөдөлгөөн засалчдыг бэлтгэн гаргахад дээрх тоног төхөөрөмжүүд зайлшгүй хэрэгцээтэй байсан аж. Энэ арга хэмжээ өнөөдөр ЭМТС-ийн байранд 10.00 цагт болно.



















































