
Тус сургалт орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой аж.
Сургалтанд дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагууд, дүүргийн 1-20 дугаар хороодын ажлын алба, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагдах юм байна.