Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлд баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс гаргасан санал, гомдлын дагуу өнгөрсөн 7 хоногт хийсэн шалгалтын тухай, Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай, Нийслэлд хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.



















































