Манай улсад Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айчлал хийж байгаа билээ. Энэ айлчлалын хүрээнд өчигдөр “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар өчигдөр гарын үсэг зуржээ.Хэлэлцээрт гарын үсэг зурснаар энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм. Мөн энэ хэлэлцээр хууль тогтоомжийнхоо дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Сонирхуулж хэлэхэд манай улс одоогоор нийт 16 оронтой визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.



















































