
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт энэ удаад Дорноговь аймагт болно. Ерөнхий сайд өнөөдөр Чойр-Сайншанд чиглэлийн 173,6 км зам хүлээж авах ажилд оролцож байгаа юм. Энэ ажлын хүрээнд тэрээр өнөөдөр Дорноговь аймагт 30 минутын уулзалтаа хийхээр болжээ.
Чойр-Сайншандын чиглэлийн дагуу тавигдсан тус зам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлын хоёр дахь зам нь юм. “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулдаг билээ.
Т.Энхэлээ