
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн түүхий эдийн зах орчимд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлгөөнд эргүүл хийх явцад Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас орж ирсэн хот хоорондын зорчигч тээврийн 7661 УНА дугаарын Дайво маркийн том оврийн автобуснаас 10 ширхэг тарваганы тулам, хоёр ширхэг түүхий мах, нэг ширхэг чанасан мах, Архангай аймгийн Хангай сумаас орж ирсэн 1591 АРА Стана маркийн шугамын микро автобуснаас 10 ширхэг тарваганы туламыг нийслэлд оруулж ирэхээр тээвэрлэж явсныг илрүүлэн саатуулсан тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар тарвагуудыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна. Уг хоёр автобусанд нийт 51 зорчигч явсан бөгөөд тэдгээр зорчигчдыг болон хоёр тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлтэнд хамруулж, очих хаягийг бүртгэн нэвтрүүлжээ. Дээрх тарвагыг зөөвөрлөн авч явсан иргэдийг Цагдаагийн байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцохоор шийдвэрлээд байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)