Эрүүл мэндийн яам энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгоод байгаа. Тэгвэл энэ аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас эхэлнэ.
Нээлтэд холбогдох яам, агентлагууд, эмнэлэгийн байгууллагууд оролцохоос гадна их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөө өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.
Мөн энэ сарын аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилго тавьсан байна.