
Энэ жилийн баяр нь Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны нэг жилийн ойтой давхацаж байгаа бөгөөд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг баталж иргэдэд хөнгөлттэй үнээр орон сууц олгож байгаатай холбогдож буйгаараа онцлогтой аж.
Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 100 мянган айлын орон сууцны хөнгөлттэй зээлийн агуулга цар хүрээг шинэчилж өртөг зардлыг нь хувь хүний худалдан авах чадварт нь үндэслэн үнийг зоригтой тавьж байгаа хэмээн барилгын салбарынхан хэлж байна. Мөн энэ жилээс барилгын компаниуд хамтарч ажилладаг болсон байна. Тухайлбал барилгын 10 гаруй компани нэгдэн үндэсний корпараци болж "Буянт Ухаа" хорооллыг богино хугацаанд чанартай барьсан байна. Мөн бусад компаниуд нэгдэж 700 айлын орон сууцыг ч бариад байгаа аж. Цаашдаа ч барилгын компаниуд хамтарсан зохион байгуулалтаар ажиллах юм байна.