Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байгаа билээ. Ойн баярын хүрээнд "Барилга эскпо 2013" үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл экспод эхлэнэ. Тус үзэсгэлэнд үндэсний 120 аж ахуй нэгж оролцож, Улаанбаатар хотод баригдаж байгаа 60 орчим орон сууцны талаар танилцуулах юм. Түүнчлэн барилгын шилдэг 10 компанийг шалгаруулах юм байна.Мөн орон сууц авах гэж буй иргэдэд хөнгөлөлттэй үнээр байр авах боломжийг олгохоос гадна барилгын материалын шинэ дэвшилтэд бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Үзэсгэлэнгийн үеэр Барилга.мн сэтгүүлийн тусгай дугаар үнэ төлбөргүй тараагдах гэнэ. Тус сэтгүүлээс сонирхож буй орон сууцныхаа талаарх бүхий л мэдээллийг авахаас гадна хөнгөлттэй зээлийн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой аж.



















































