Нийслэлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 3-ны өдөр болсон. Хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог төрийн албан хаагчдаас албан тушаал дэвшүүлэх замаар нөхөхөөр ирүүлсэн саналыг хэлэлцэн, дүгнэлт гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн дагуу сонгон шалгаруулт явуулж Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулжээ. Уг сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүнг салбар зөвлөл хэлэлцлээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий 22 ажилтныг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэж, эдгээр албан хаагчдыг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, холбогдох байгууллагуудын томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Т.Энхэлээ



















































