Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.09.30 цагт Монгол-Японы төв дээр "Монголын уул уурхайн туршлага, сургамж" олон улсын хуралтай. 60 жилийн өмнөөс эхлэн монголын уул уурхай дахь алдаа, оноо, сургамжийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдана.
11.00 цагт Ардчилалын анхдагч нарыг бүртгэж, тэдний үйл хэргийг үнэлүүлэх ажлыг эхлүүлж байгаа талаар Нарийн бичгийн дарга нарын холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
МН-мэдээллийн төвд
11.30 ШУТИС-ийн оюутны төлөөлөл сургалтын төлбөрийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
12.00 цагт “Номтой нөхөрлөе клуб”-ээс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, ССАЖЯ-нд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Dream project group”-ээс зохион байгуулж буй “Neon party”-ны талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт Тайваний боловсролын төвөөс “Тайваний боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулж буйтайгаа холбогдуулж мэдээлэл хийнэ. Үзэсгэлэнд Тайваний 20 гаруй их дээд сургууль оролцох аж.



















































