зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУД-ийн 1-р хороонд “Ароно” ХХК нь 100 хүүхдийн цэцэрлэг барина

2013-9-06
0
ЖИРГЭХ

цэцэрлэгийн хүүхдүүүүд     Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн ахласан ажлын хэсгийн ажилласан дараагийн барилга нь ХУД-ийн 1-р хороонд баригдаж буй “Ароно” ХХК-ийн цэцэрлэг болон 22 айлын орон сууцны барилга.  Өмнө нь тус хороонд үйл ажиллагаа явуулдаг байсан ясли цэцэрлэгийн барилгын талбайг “Ароно” ХХК нь түрээслэн шүдний эмнэлэг ажлуулдаг байсан бөгөөд  тус ясли нь НИТХ-ын 2002 оны 7/36 тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орж, түрээсийн даваа эрхтэй “Ароно” ХХК нь хувьчлан авчээ. Анх цэцэрлэгийн зориулалтаар ашиглах нөхцөлтэйгээр хувьчилж аван 5 жилийн хугацаанд цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажлуулсан ч НМХГ-аас цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажлуулахгүй гэх шаардлага хүргүүлэн улмаар цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэвч тус хороонд ганцхан байсан цэцэрлэг ажиллахаа больсоноор хорооны хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах нь асуудал болж эхэлсэн байна . Тиймээс “Ароно” ХХК нь эмнэлгийнхээ чанх урд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 сарын 12-ны өдрийн  220 тоот захирамжаар 530м2 газар авч цэцэрлэг болон 22 айлын 5 давхар орон сууцны барилга барихаар болсон байна. Уг барилгын угсралтыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг НМХГ-ын 20012 оны 167/2012 дугаараар олгосон ч тус хорооны оршин суугчид цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглах, дахин орон сууцны барилга барихыг эрс эсэргүүцэн барилгын ажлыг өнөөдөр хүртэл зогсоожээ. Хуулийн дагуу газар, барилгын зөвшөөрөл олгогдсон ч хорооны цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж, “Ароно” ХХК-ийн шүдний эмнэлэг ажиллаж буй хуучин барилгыг дахин цэцэрлэгийн зориулалтаар ашиглан, орон сууцны барилга барихгүй байх хүсэлтийг оршин суугчид нийслэлийн Засаг даргад гаргасан юм.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд тус компанийн захирал Ц.Норовпил оролцсон бөгөөд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Н.Батаа “Өмнө нь энэ асуудлаар тантай олон удаа уулзаж санал, солилцсон. Одоо эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа барилгаа хүүхдийн цэцэрлэг болгож, шинээр барих гэж буй барилгад эмнэлэг, орон сууц барих боломжгүй юм уу?. Чухам орон сууц барих ямар шаардлагатай байгаа ” талаар тодрууллаа.
“Ароно” ХХК-ийн захирал Ц.Норовпил ”Уг нь яг ийм байдлаар шийдвэрлэх хүсэлтэй байсан ч орон сууцны барилгад эмнэлэг ажиллаж болохгүй гээд зөвшөөрөл өгөөгүй. Би хуучин цэцэрлэгийн байрыг хувьчилж аваад 5 жил ажлуулсан ч мэргэжлийн хяналтаас акт тогтоочихсон. Гэвч хорооны хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгож,  дээрээс нь 20 гаруй жил ажилласан ажилчдаа байранд оруулъя гээд цэцэрлэг, орон сууцны ийм барилга барихаар болсон юм. Харин оршин суугч иргэд цэцэрлэг барихгүй, орон сууц барих гэж байна гээд эсэргүүцсэнээс шалтгаалан зогсоод байгаа юм” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Хороонд байсан ганцхан цэцэрлэг ажиллахаа болино гэдэг тэнд оршин суугч иргэдэд бухимдал төрөх нь зүйн хэрэг. Ямар ч байдлаар хамаагүй цэцэрлэгтэй болгох нь чухал” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Яаж ч байсан иргэд, хүүхдээс газар, барилга булааж болохгүй. Энэ барилгатай холбоотой асуудал хуулийн дагуу байгаа тул танай компани төлөвлөснөөрөө 100 хүүхдийн цэцэрлэг, 22 айлын орон сууцаа барьж оршин суугчдын хүүхдүүдийг хамрагдах цэцэрлэгтэй болгох хэрэгтэй. Харин өөр зориулалтаар барилга баригдвал хуулийн дагуу асуудалд хандана” гэдгийг санууллаа. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Ароно” ХХК цэцэрлэг, орон сууцны барилгын ажлаа  үргэлжүүлж, зориулалтын дагуу ашиглалтад оруулах үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК