УИХ-ын гишүүн О.Баасанхүү маргааш 30 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэрбээр эмзэг бүлэгт багтдаг, нэн ядуу айлын оюутнуудад өгөх энэ тэтгэлгийг МАХН-ын төв байранд гардуулах юм байна. УИХ-ын гишүүн О.Баасан хүү өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн 30 оюутанд сургалтын тэтгэлэг болгож 40 гаруй сая төгрөг хандивласан байна. Мөн саяхан хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 60 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм.




















































Сэтгэгдэл (7)