
Яг одоо Сүхбаатарын талбайд Нийслэлийн бүх дүүргийн эмнэлэгүүд “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд оюутнуудад зориулсан нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөг зохиож байна. Энэ өдөр оюутнууд үнэ төлбөргүй үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч болох бөгөөд тэнд бүх төрлийн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж буй юм. Шүд эрүү нүүрний эмгэг судлалд л гэхэд 12 цагаас хойш 10 оюутан шүдээ үзүүлээд байгаа аж. Ер нь сүүлийн үед монголчуудын дунд шүдний өвчлөл харьцангүй их болсон.
Энэ үзүүлсэн хүүхдүүд шүд арчилгаа их муу, цооролт ихтэй, шүдний өнгөр
ихтэй, буйлны үрэвсэлтэй байгаа эмч нар онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/