Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Ганхуяг: Цочир хүйтрэх тул хадлан тариалангаа даруй хураах шаардлагатай байна

2013-9-06
0
ЖИРГЭХ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогыг зохицуулах газрын мэргэжилтэн П.Ганхуягтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.
    dfjlҮйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогыг зохицуулах газрын мэргэжилтэн П.Ганхуягтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Долоо аймагт өвөлжилт хүндэрнэ гэсэн мэдээн байна. Ер нь энэ намар цаг агаарын хувьд ямар байх вэ?

-Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7,8-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тундастай, уулархаг нутгаар нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна. Хур тундас орох үеэр хөрсөн дээр -5 хэм хүрч цочир хүйтрэх бөгөөд бусад хугацаанд 14-19 хэм дулаан байхаар байна. 11, 12, 1 дүгээр саруудад олон жилийн дунджаас илүү хур тундас орно. Мөн 1,5-2 хэмийн хүйтэн байна гэсэн урьдчилсан мэдээ байна. 

-Өнөөдрийн байдлаар ургац хураалт хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?

-Урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103 4 мянган тонн хүнсний ногоо", 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон. Үүнээс 1180 га-гаас 1549 тонн буудай, 1078 га-гаас 14.640 тонн төмс, 877 га-гаас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га-гаас 1.205 тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьтай явагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Сайхан, Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Эрдэнэсант сумдад хураалтын ажил эхэлсэн бөгөөд улсын хзмжээнд 9 дүгээр сарын 10-аас хураалтын ажил жигдрэх төлөвтэй байна. Гэтэл өнөөдрийн байдлаар Төв аймгийн тариалан бүхий Цээл, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сумд дизель түлшний нөөцгүй, улмаар хураалтын ажил саатаж болзошгүй байгаагийн зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүдэд шатахууныг бөөний үнээр олгохгүй байгаа мэдээтэй байна.

-Ургац хураалтын ажилд оюутнуудыг хамруулахаар болсон гэсэн?

-Ургац хураалтын ажилд Төв аймаг 835 цэргийн албан хаагч, Сэлэнгэ аймаг 790 цэргийн албан хаагч, 222 оюутан; Булган аймаг 100 оюутан, Дархан-Уул аймаг 150 оюутан авахаар захиалгаа ирүүлснийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

-Яамнаас эдийн засгийн хувьд ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юу?

-Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхэд зориулж төмс, хүнсний ногооны хураагч, хадуур, тармуурыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож байна. Мөн бага оврын тракторд нийцсэн төмс, хүнсний ногооны үрлүүр, роторт сийрүүлүүр, үрсэлгээ суулгагч зэрэг техник тоног төхөөрөмжийг урт хугацаатай лизингээр олгох ажлыг зохион байгуулж байна.

-Хурааж авсан ургацын хадгалалтын асуудал чухалаар хөндөгддөг. Агуулахын хувьд хангалттай байгаа юу?

- Төв аймгийн Угтаалцайдам суманд 36,0 мянган тонн багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг ашиглалтад оруулж ТЭДС-ийн элеваторын хангамжийг 146,0 мянган тоннд хүргэх боломжийг хангалаа. Мөн гурилын үйлдвэрүүдийн 246,0 мянган тонн багтаамжтай элеваторууд, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үтрэмийн 150,0 мянган гаруй тонн багтаамжтай агуулахуудад буудайг хүлээн авах боломжтой. Төмс, хүнсний ногооны 173,6 мянган тонн багтаамжтай 3600 гаруй зоорь засвар, ариутгалаа хийгээд байна. Энэ онд улсын төсвийн 2,6 тэрбум хөрөнгөөр Төв, Сэлэнгэ, Орхон, Увс, Ховд зэрэг 10 гаруй аймагт 500-1500 тонн багтаамжтай сум дундын механикжсан зоорь барих төсөл шалгаруулалтыг зохион байгуулж багтаамжийг 8500 тонноор, Монгол банктай байгуулсан санамж бичгийн хүрээнд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар Улаанбаатар хот орчимд механикжсан зоорь, зоорь бүхий худалдааны төв байгуулах төсөл шалгуруулалтыг зохион байгууллаа.
Төмс, хүнсний ногоог УБ хотын 6 дүүргийн 28 цэгт худалдан борлуулах давильон худалдааны цэгийг байгуулж нийт 9 аймгийн 300 гаруй ногоочдыг худалдаа хийх боломжоор хангалаа. 9-р сарын 5-аас 10-р сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Дүнжингарав худалдааны төвд “Намрын ногоон өдрүүд арга хэмжээг зохион байгуулна.

-Нийт нутгаар зуншлага хэр болж өнгөрсөн бэ?   

-Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 20 гаруй хувьд буюу Увс, Говь-Аптай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим нутгаар дунд, 10 хүрэхгүйх увьд буюу Баянхонгорын Бөмбөгөр, Дорноговийн Хатан булаг, Мандах сумын ихэнх, Дорноговийн Сайншанд, Өргөн, Сайхандулаан, Алтанширээ, Дундговийн Хулд, Өмнөгоьийн Даланзадгад, Ханбогд сумдын зарим хэсгээр тааруу байна.

-Энэ жил хэчнээн мал өвөлжих вэ?


-Нийтдээ 14.9 сая төл хүлээн авч одоогийн 54.0 орчим мал намаржиж байна. Үүнээс дотоодын хэрэглээ, экспортод 10.0 орчим сая мал нядалж 44.0 орчим сая мал өвөлжих төлөвтэй байна.

-Бэлчээрийн даацын хувьд ямар байгаа вэ?


-Өвөл, хаврын бэлчээрийн даацын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 70.0 хувьд бэлчээрийн нөөцтэй буюу өөрийн нутагтаа өвөлжих боломжтой, 30.0 хувийн малыг аймаг дундын отрын бүс, сум дундын отрын бүс, бэлчээрийн даацтай бусад нутагт гэрээгээр өвөлжүүлж хаваржуулах зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?


- Энэ намар бороо, хур элбэгтэй байгаа тул хадлангийн ажил оройтсон. Харин сүүлийн 10 хоногт цаг агаарын нөхцөл байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд таатай байж хадлан бэлтгэл ид жигдэрч байна. Энэ жил хадлан бэлтгэлд 4922 дугуйт трактор, 434 хаман боогч, 3170 морин хадуур, тармуур ашиглаж 1.4 сая тн хадлан бэлтгэхээс 225.3 мянган тн буюу бэлтгэвэл зохих хадлангийн 30.0 гаруй хувийг бэлтгээд байгаа мэдээ аймгуудаас ирээд байна. Энэ нь бага хувьтай харагдаж байгаа ч багаас сум, сумаас аймаг, аймгаас тус яаманд мэдээ ирж байгаа тул мэдээ хоцрох магадлалтай.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК