
Жил бүрийн есдүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Энэ өдрийн тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал тэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, дахин ийм хэрэг гаргахаас сэргийлэх үүднээс ЕБС-иудад энэ сарын 10-ны өдөр хэлмэгдүүлэлтийн талаар хичээл оруулахаар болжээ.
Түүнчлэн хэлмэгдэгсдийн хэргийг дахин шалгах, цагаатгах мөн ар гэрт нь нөхөн олговор олгох ажил үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 6131 иргэний хэргийг шалгасан байна. Энэ оны эхний найман байдлаар л гэхэд 378 хүний хэргийг шалгаж Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газраас 95 хүнийг цагаатгажээ.