
Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна. Өмнө нь нийгмийн халамжийн сангаас төлөх хэсгийг заавалтооцоо нийлсний дараа шилжүүлдэг байсан юм. Өмнөх зохицуулалтаар амарсан хүний тоо, зарцуулсан хөрөнгийг нийгмийн халамжийн байгууллага хянах боломж бүрдсэн ч зөвхөн мөнгөөбүрэн төлж чадах ахмадууд хамрагдаж, амьжиргааны түвшин доогуур, орлого багатай нь эрхээ эдлэх боломжийг хязгаарлаад байна гэж холбогдох байгууллагаас санал дэвшүүлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан юм.