Эх, хүүхэд, өсвөр үе, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр ЭМЯ-нд боллоо.Уг зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт нөхөн үржихүйн эрүүл мэндийн тодорхой асуудлаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Мөн эх, хүүхэд, өсвөр үе, НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн. Уулзалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Нийслэлийн амаржих газрын дарга зэрэг 40 гаруй хүн оролцсон юм.



















































