
Япон Монголын залуу судлаачдын 2 дахь удаагийн форум энэ сарын 10-12-ны өдөрүүдэд 9.00-18.00 цаг хүртэл Япон Монголын төвд зохион байгуулагдах юм байна. Тус арга хэмжээг Япон дахь Монголын түүх соёл судлалын Нийгэмлэг болон МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль зохион байгуулж байгаа аж.