
Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээ, Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг батлах юм. Өнөөдөр өглөөний хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг батлах санал хураалт явуулж, 20 мянган төгрөгөөр тогтоожээ. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар оруулж ирсэн ажлын хэсгийн саналыг бага гэж үзсэн тул хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталсан байна. Тэгвэл холбооны гишүүний татварын хувьд цалингийн доод хэмжээний 198.000 төгрөг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоожээ.
Сэтгэгдэл (1)