
Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн, яармагийг тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. “Мишээл экспо” төвд болж буй тус үзэсгэлэнд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байнга арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Энэхүү үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөх юм.