
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс дүрэм зөрчсөн жолооч нарын хаягаар торгуулийн хуудсыг тарааж байгаа билээ. Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 15 мянга орчим иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа аж. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг “Монгол шуудан” ТӨХК Замын хөдөлгөөний удирдлагын төвд буцаан хүргүүлжээ.