
БОНХЯ-наас шувуу ажиглах аялалыг хөгжүүлэх зорилгоор бүтээсэн “Монгол орны шувууны фото лавлах” номыг олон нийтэд танилцуулахаар болсон байна. Танилцуулга өнөөдөр 11.00 цагаас Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд эхэлнэ.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд БОНХ-ын сайд С.Оюун тэргүүтэй албаныхан оролцохоос гадна монголын шувуу судлалын мэргэжилтнүүд оролцох юм.