"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн
С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Харин Оюутолгой компанийн зүгээс С.Гантуягийн эсрэг дээд шатны шүүхэд давж заалдсан юм. Тус шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болох аж.
С.Гантуяа “Оюутолгой”
компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү
цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан юм. “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа хэлэхдээ "Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдлээ. Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж хэлж байсан билээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)