зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Отгонбаатар: Би Дорнодод Э.Бат-Үүл баатар шиг ажиллана

2013-9-09
0
ЖИРГЭХ

     761b091fa97ff56ebig“Хаанброй"-гийн гэдэг тодотголоор нь хүмүүс илүү мэддэг С.Отгонбаатарын нэр Засаг даргагүй жил тойрч байгаа Дорнод аймгийн Засаг даргад дуулдах болов. Их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан, нам бус С.Отгонбаатарт тийм боломж үнэхээр бий юу? “Бүх л зам Ром руу хөтөлдөг" гэдэг шиг хүн болгон Улаанбаатар руу тэмүүлж байхад энэ хүн яагаад сүүлийн хэдэн жил зүүн хязгаар, Дорнод руу сөрөөд байгаа хэрэг еэ? Өөрөөс нь асуув, ингэж хариулав.

-Бизнесийн ертөнцөд сүүлийн 20 гаруй жил ажилласан С.Отгонбаатар өнгөрсөн жил гэнэт Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшсэн, ялагдсан. Олон хүний хувьд хачирхалтай, гэнэтийн шийдвэр санагдсан байх. Одоо харин таны нэр Дорнод аймгийн Засаг даргад сонсогдох боллоо. Зүгээр л “зүлгэн дээр гэрээ бариад” бизнесээ хийгээд явахгүй, заавал Дорнодод ажиллах гээд байгаа учир юу юм бэ?
-Энэ асуултыг би өнөөдөр анх сонсож байгаа юм биш. Яг энэ асуултыг олон жилийн өмнө “Дорнод нутаг” клуб анх байгуулж байхад хүмүүс надаас асууж байсан. Яагаад өдөр нь ажлаа амжуулаад үдэш нь “Цагийн хүрд"-ээ үзээд амьдарч болохгүй байгаа юм бэ? гэж. Яагаад заавал орон нутгийн бие даасан байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчны хөгжил, нутгийн залуучуудын эв нэгдэл гэдэг юм яриад, Дорнодын залуучуудыг уриалаад, клуб энэ тэр болоод явчихав гэж найз нөхөд маань асууж байсан. Хамгийн товчоор хариулах юм бол тэр сайхан нутаг эзгүйрч байна. Багаас сум, сумаас аймаг, аймгаас Улаанбаатар гэсэн их нүүдэл зогсохгүй байна. Мал дагасан хэдэн хижээл хүмүүстээ нутгаа даатгаж орхичихоод өөрсдөө гадаад дотоод руу явчихна гэдэг арай л амиа хоохойлсон зан биш гэж үү? Амьдрах боломж илүү газар луу тэмүүлэх нь хэн хүний эрх. Харин тавин нас шүргэж, амьдрал ахуй нь тогтсон миний үеийнхэн орхиод гарсан орон нутгаа гэх нь хүний эрх биш хүүгийн үүрэг гэж би боддог. Дорнодоо гэсэн зүрх сэтгэлтэй бол юу санаачлан хийж, зохион байгуулж болдогийг манай “Дорнод нутаг" клубынхан саяын хэдэн жил харуулсан шүү дээ. Дорнодын ард түмнээс сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нөхөд сая намайг дуудсан. “Өнөөдөр үнэхээр АН, МАН-ын харилцаа, ойлголцол явахгүй гацаанд орчихлоо, гуравдагч хүн хэрэгтэй байна. Намчирхаж талцахгүйгээр Дорнодоо хөгжүүлэх гарц хэрэгтэй байна" гэсэн. Засаг даргаа томилж баталж чадалгүй жил тойрсон болохоор намайг аль аль намын бүлэг нь бас ч боломжтой нэр дэвшигч байна, намчирхалгүй аймаг аваад явчих болов уу гэж харж байгаагаа илэрхийлсэн. Ийм л юм.

-Та бол одоохондоо нам бус биз дээ?

-Одоохондоо биш, угаасаа нам бус.

-Уучлаарай, бизнесээ хаяад гэнэт нутаг гээд, хоёр намын талцал дээр дөрөөлж дарга болоод төрийн мөнгө рүү гараа дүрэх нь дээ гэж харах, ярих хүмүүс ч бас байгаа...

-Яагаад бизнесийн хүмүүс улс төрд ороод байгаа юм гэж үү? Үнэхээр татвар төлөөд, ажлаа хийгээд явах таатай нөхцлийг бүрдүүлсэн бол тэд заавал улс төрд орох уу? Татвараа төлөөд, төсвөө бүрдүүлээд, улсаа хөгжихийг харах нь хэн бүхний л хүсэл. Харин тэрийг харж баясаж суух нь битгий хэл бизнесийнхөө төлөө тэмцэхгүй бол хамгийн наад зах нь өөрсдийн бизнесээ алдаж байна. Манай бизнес эрхлэгчид чинь энэ улсын иргэдийн бас ч томоохон төлөөлөл шүү дээ. Аймаг сум, дүүрэг нийслэл, УИХ-д бизнесийнхэн эрхээ эдлээд сонгогдоод ажиллаж байна. Нөгөө талаас нь харах юм бол энэ чинь эрүүл, шударга, нээлттэй бизнес хөгжүүлэх эрх зүй, захиргааны орчин бий болгох гэсэн тэмцлийн нэг хэлбэр. Миний бизнесийн хувьд гэвэл тэр нам, хэн даргын ямар ч далд оролцоогүйгээр явж байна. Бэрхшээл. амжилт ээлжлээд манайд бизнес яаж явдаг вэ тэр жамаар. Би Гачуурт дахь "Монгол шигтгээн”-ийхээ хувьцаа эзэшигч. “Хаанброй" компани маань байж байна. Хийсэн бүх зүйлүүд минь байж байна. Одоо манайхан дотоодоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэсэн олон зүйлийг ярьж байна. 1996 онд бид анх "Хаанброй” компанийг байгуулж байхдаа тавьсан тэр үеийн дэврүүн ч гэмээр зорилго эргээд харахад биелсэн байна. “Бид архины биш шар айрагны соёл бий болгоно. Гэхдээ монголчууд уүнийгээ Монголдоо үйлдвэрлэж өөрсдийнхөө хэрэг-цээг хангана" гэсэн. Чадсан. Дагаад ус ундаа, гурилан бүтээгдхүүнээ бид өөрсдөө хийгээд хангачихлаа. Одоо ургамлын тос. сүүн бүтээгдхүүн. оёмол гээд явах хэрэгтэй. Үүнтэй адил гаднаас авдаг, доллараас хамаардаг биш дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдөө ашгийг нь авч үлддэг аймаг яагаад Дорнод байж болохгүй гэж. Улаанбаатарт хийж бүтээж болоод байгаа зүйлээ аймаг орон нутагтаа хийе гэж бодож байна.

-Хөндлөнгөөс сонсвол та бараг боломжгүй зүйл яриад байна. Аль нэг намын гишүүн биш, мөрөөрөө яаж байгаа С.Отгонбаатарыг хоёр том намын нөхдүүд сонгож, дарга болгох шаанс байгаа юм уу?

-Нэг зүйлийг ойлгоорой. Дорнод нутгаа гэсэн сэтгэлтэй хүнийг хүлээж, хайж байгаа Дорнодынхон маань намайг дуудаж, ИТХ-ын төлөөлөгчид нь урьсан юм. Нас намба нь, туршлага нь, мөр зам нь хуулинд заасан шалгуурыг хангаж байна гэж тэд үзэж байгаагаа хэлсэн. ИТХ-ын төлөөлөгч 35 хүний 30-тай нь уулзаж ярилцсанынхаа үндсэн дээр би “За, засаг даргаар томилбол би зүтгэе” гэлээ. Дорнодод нутгаа гэсэн сэтгэлтэй, ажил хийдэг хүн хэрэгтэй байгаа учраас л би Дорнод руугаа явж байгаа юм.
Аймгийн засаг дарга гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг газар дээр нь гардан хэрэгжүүлэгч шүү дээ. Энэ засаг бүтээн байгуулалтын олон дорвитой ажлыг гардаж барьж авлаа. Гараа эрчтэй байна. Энд тэндгүй ажил ундарч байгааг бид харж байна. Харин ийм үед манай аймаг засаг дарга ч үгүй, мөрийн хөтөлбөр ч үгүй, тодорхойгүй байдалд урсгалаараа ингээд байж болохгүй. Он гарвал ингээд сонгуулийн бүрэн эрхийн хугацааны тал руугаа орж явчихна шүү дээ. Бид биенээ хүлээж чадах байх л даа, харин цаг хугацаа биднийг ямар нам, аль аймаг гэж ялгаж хүлээхгүй жирийж өгнө шүү дээ.

-Хэрвээ таныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид олонхоороо дэмжээд Засаг даргад нэр дэвшүүлэх юм бол Ерөнхий сайд батламжлах болов уу?

-Сая Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч Дорнодод ирээд явсан. УИХ-ын дарга ч ирээд явсан. Тэд ИТХ нь хуралдаад хэн нэгнийг гаргаж ирвэл хэн ч бай батламжлах хэрэгтэй гэж хэлсэн. Хамгийн гол нь ИТХ хуралдах хэрэггэй.

-“Би Дорнодоо гэсэн сэтгэлтэй” гээд яриад явах нэг өөр хэрэг. Хэрвээ та Засаг дарга болбол Монголын зүүн хязгаарт байгаа аймгийг ингэж хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөө байна уу?

-Дорнод аймгийг ямар арга замаар яаж хөгжүүлэхээ харж хийсэн төлөвлөгөө байдаг юм. “Дорнод нутаг" клуб байгуулсан үндсэн нэг зорилго энэ шүү дээ. Нэртэй төртэй сургуульд нь сураад, зэрэг цолыг нь хамгаалаад ирсэн манай клубын залуучууд судалгаа хийгээд боловсруулсан хөтөлбөр л дөө. Би дараагийн нэг өдөр дарга болчихвол хийнэ дээ гэж бодож боловсруулаагүй нь мэдээж. Манай Монголын ажил нэг тийм судалгаагүй, урсгалаараа явж ирсэн шүү дээ. Би Германд байсан, гөрманчуудтай миний ажил, амьдрал холбоотой явж ирсэн болохоор тэднээс судалгаа тооцоо гэдэг зүйлийг ягштал сурч авсан. Аймгийн төвийн цэцэрлэг нь хүүхдээ багтааж шингээхгүй байхад суманд нэг том цэцэрлэгт ямар ч хүүхэд алга. Татвар төлөгчдийн мөнгийг нь үрэлгэн харалган биш, зөв зарцуулах ёстой.
    Дорнодод 1970-аад онд оросуудын барьсан халуун, хүйтэн устай хоер давхар барилга байсан. Өнөөдөр тэр хоёр давхар байшин нь байж байгаа мөртлөө гэрээсээ гараад 100 мвтр гаруй алхаж байж гадаа бие засдаг. Яагаад бид 21 дүгээр зуунд ингэж амьдрах ёстой юм. Тийм учраас бид "Монгол шилтгээн” цогцолбортой адил сумын төв тэнд байгуулахыг хүсч байна. Арван жилийн өмнө “Монгол шилтгээн"-ийг барьж болсон юм чинь өнөөдөр Дорнодын 13 сумыг тийм болгох юу байх вэ?
    Малаа эрүүлжүүлж, үүлдэр угсааг нь чанаржуулъя. Сайн үүлдрийн 30-50 үхэртэй айлын жилийн орлого нь 100 сая төгрөг байна. Тийм айлууд Монголд байна. 30-50 үхэртэй Доржийн малын тэжээлийг бэлддэг Батынх гээд суманд бүх айл төрөлжөөд ажиллах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа залуусын нутаг руугаа явах үндэслэл, сэдэл ингэж бий болно. Хөдөөний залуус хотод ирж дэмий дээд боловсролын диплом хөөцөлдөж байснаас малын эмч, зоотехникчээр төгсөөд хөдөө очиж мэргэшсэн ажлаараа ажиллая. Тэгээд бүгдээрээ баг болоод ажиллая л даа. Ийм зүйлийг би хүсээд байгаа юм. Энэ л миний мөрөөдөл. Өнөөдөр Улаанбаатарт ямар ажил ундарч байна вэ. Э.Бат-Үүл баатар их ажил өрнүүлж байна. Би Дорнодод Э.Бат-Үүл шиг ажиллая гэж боддог.

Д.ТАМИРАА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • Зочин (202.70.41.202)
    Manaihaan, yumiig sain shan, ajillasan hiisen talaas harj surbal zugeer yum bish uu.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.18.40)
    энэ мал батүүл шиг хулгай хийнэ гээд байгаа юу хаашаа яанзын мал гараад ирээвээ
    2013 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.10.118)
    энэ одоо бат үүл шиг төсвийг замбараагйү зарцуулна гээд байгаа юмуу? хэхэх МУ-ын 2004 оны төсөв шиг төсьөөр зам барьж байж бүгдийг нь хуваариь нэрийн дор ху ж ааа эзэнтэй үамын зомпаниудад өгсөн. бас 2010 оны хотын төсөвт тусгагдснаас бүгд 2 дахин өндөр ахншаар хийж багйаа бат үл шиг том арын хаалгатйа хүнүү том юмаа
    2013 оны 09 сарын 15 | Хариулах
  • Tserendorj (202.170.69.76)
    Yanaa ene zamiig zasaad ogchihwol uneheer bolno
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • анхаа (203.194.115.159)
    дандаа л архи , пивоны газар байгуулж ажиллаж байсан нөхөр байна, дорнод ч балрах нэээ
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.107.19)
    За за Дорнодынхон бас 7 хоногт 1 өдөр машинаа лав унахгүй болох нь. Яаг Улаанбаатарынхан шиг мөн үү
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.42.233)
    дан архидааны газар байна шд.
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.41.202)
    Brau hauz, Mongol shiltgeen, Khan brou shar airag, Mongol food geed olon salbart ajillasan,buteen baiguulsan hun. Neg aimgiig ch udirdaad buteen baiguulalt hiigeed hugjuulchih baih aa daa ug ni.
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.11.195.194)
    Камерийн ємнє ярихдаа толгойгоо санжигануулж байна уу.
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.41.202)
    eruul hun baigaa ymuu mongold esvel dornod d tiim baisan bol ene oron nutag saihan hugjuinduu ternees bisch hudlaa zahialgaar bicheed l untaraagaad ulam l dooschoo oron schuudee ta nar dornodiinh
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.48.105)
    баллах нь нээ
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.195.199)
    Согтуу хүн ингэж бодож сэтгэж ярьдаг бол болж л байна. хэхэхэ
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.235)
    sogtuu yumuu haashaa yum
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.194.4)
    Ogo min arkhi uuhgui bol chi chadna
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.253)
    hehe chadahuu ah
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Мөөгий (103.11.195.143)
    Тэгвэл бороо л их орох нь дээ ха ха ха
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.41.202)
    Сонгоод, томилоод хэрхэн ажиллахыг нь хараад дараа нь яриачээ. Юу ч хийхгүй идсэн юмнуудаас, хийж байгаа хүнд алдах онох юм байлгүй яахав. Бат-Үүл дарга харин ч бусдаасаа илүү ажиллаж байна.
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.41.202)
    Зөв сэтгэлтэй зөв юм ярьсан байна.
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.33.106)
    батүүл яг үнэндээ хоосон дөвчигнөөд л байгаа болохоос гарт баригдсан ажил огт хийгээгүй шүү дээ. нөгөө айл бүрт хаус барьж өгнө гэсэн яасан?. чихэн дээр хэдэн цэцэг ургуулав.энэ зам засвар чинь аль дээр үеэс төлөвлөгдөж хийгдэж байгаа ажил.батүүлийг дууриавал ард олны дургүй хүргэхээс цаашгүй.
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.15.16)
    Батүүл шиг ажиллана гэдэг чинь коммунист арга барилаар ажиллана гэсэн үг.
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Busenesee hiisen n deergui yu,uls tortei hutgaldaad sainaa uzehgui dee,uls torchid ch bayjdag yum, gehdee uiliin ur gej ym baidag yumshuu,
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (124.158.111.146)
    итгэж байна харин тэр хурал нь хурдан хуралдаад өгөөсэй
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Булган сум (202.72.245.194)
    Дорнод Сүхбаатараас хамаагүй дээр байсан юм одоо хамаагүй доор болсон байна лээ нээрээ энэ хүн чадах юм бол томилоод үз харья
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.194.4)
    zuv l zuil yarij
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.39)
    Бат-үүл биш Баттулга л ажиллаад байх шиг харагддаг шдэ. Үүлд санаж сэдсэн ажил байдаг бол хиймээр юм. МАН-ы хийж амжаагүй юмыг л хийх гэж оролдох юм. Ядаж Жагаагийн юмнаас оролдооч дээ. Хэл амнаас нь айж байгаа бол хэрэггүй. Тэр харин ч баярлах байх. Нүд хуурахгүй л ажил хийх хэрэгтэй байна. Түрүүчийн тавьсан зам нь 100 м хүрэхгүй яваад л цөмөрхийнүүд. Ажилчдаа зөв сонго л доо. Яармагаас салдаг замыг Өлзийт, Төв аймгийнхан сайн мэднэ, очиж үзээрэй, Үүл-ээ.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (103.10.21.87)
    Энэ албан тушаалын донтой нөхөр Хал голын баатруудын хөшөөг буулгана гэх гээд байгаа юм уу? Ийм юмнууд за мэдэхгүй дээ.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • УНДРАА (103.23.51.4)
    ЗӨВ ШҮҮ
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.180.216.235)
    ochood beer uildver bariad unahgui bol ch uul ni yum uzsen hun l yum hiine dee
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.195.155)
    Хийсэн юмтай хийх юмтай энэ хүнийг даргаар нь сонгоод хараад үзээч,хэлсэн ярьсан шигээ хийхгүй бол буцаагаад болгино л биз
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.195.150)
    Hushuu yamar hamaatai yum sain saihna ajil hiij bgaa talaas ni haraachee.Hiisen yumgui humuus ingej demii yum yaridag bhguiyu.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • DemjijBnaa (103.11.195.149)
    Zuv l yum yarisan baina. Hudulmurch sain zaluu. Er hun a ldah onoh yum baisan l baih gevch zugeer suugaagui ajillasaar irsen gedegni todorhoi baina. Amjilt husie.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    өөрийн "толгой"-гүй юм байх даа.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.152.228)
    За хөөрхий муу хөшөөнүүд ч үлдэхгүй нь дээ
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • иргэн (203.91.112.186)
    ТЭГЭЭД НОШРУУЛНА ГЭСЭН ҮГ ҮҮ?
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Zero (103.11.195.146)
    2016 on oirhon haragdaj bnda Otgoo !!
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Залуучуудын дуу хоолой (202.131.231.250)
    Нутгийнхаа төлөө ийм сайхан сэтгэлээр ажиллах гэж байгаа хүнийг Дорнодчууд дэмжиж ажилуулах хэрэгтэй. Одоо ИТХ-байгаа төлөөлөгчид үнэхээр сумтай гарууд шүү дэ засаг дарга болоод ажиллаж чадах нэг ч хүн алга.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.44.213)
    за тэгвэл хөшөө нураагаад байх нэг дөвчин буриад нэмэгдэх нь
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.195.165)
    Ингэж зориглож, зүтгэж байгаа хүн л Дорнодод юм хийж, хөгжүүлэх байх. Одоо Дорнодыг хар даа хөгжил цэцэглэлт ч байхгүй улам уруудаж доройтоод...
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • анхаа (203.194.115.245)
    батүүл шиг ажиллах юм бол хэрэг алга даа, яг коммуниси арга барил, харин бүр шал өөрөөр ажиллах хэрэгтэй
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Hen be (27.123.214.110)
    Har tamhi hereglechihee Yu daa?? Nud ni guldiicheed ?!
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.42.161)
    батүүл шиг хөшөө дурсгал нураана гэнэ ээ. битгий дорнодчууд аа аягүй бол нөгөө халх голын орос монгол баатруудын хөшөөг нураах нь .
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    za amjilt
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • БЕРЛИН (103.11.195.192)
    ДОРНОДЧУУДАА ЭНЭ ЗАЛУУГ СОНГОЖ БАЙГААД БАЯР ХҮРГЬЕ. ОТГОНБААТАР ТА БҮХНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯЛАНГУЯА ГАДААД ХАРИЛЦАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ГАЙХАЛТАЙ ШИЙДЭЖ ЧАДНА ГЭДГИЙГ БАТЛАН ХЭЛЬЕ.ДОРНОД ХӨГЖИЛ ДЭМШИЛЭЭРЭЭ УЛСДАА ЖИШИГ АЙМАГ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.41.202)
    dornodnutag.mn idevhjuuleech ee odoo barag schine medee alga ug n ih l zuv ehlej baisan dornodiinhoo
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.170.68.162)
    Танай дорнод үнэхээр чиглүүлэх хүчлэх анхаарах хүн хэрэгтэй юм билээ. Яалангуяа тэр зам харгуй бол бишээ.
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    19 цаг 7 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 11 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    21 цаг 3 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    21 цаг 43 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК