
Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдөр багагүй хугацаанд засвар хийсэн Тасганы овооны уулзварыг нээлээ. Уг замын ажлын зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК хийсэн бол зам барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэсэн байна.
Одоогоор хотын төвийн 12 уулзварыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулаад байгаа бөгөөд гурван уулзварын ажил үргэлжилж байгаа юм.